
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ олны нүдэн дээр олон удаа хутгалж хөнөөсөн ноцтой хэрэг энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр гарсан.
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Жем молл” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн хэргийн шүүгдэгч Э-д холбогдох хэргийг яг одоо шүүж буй юм. Гэтэл шүүхийн үйл явцыг нийтэд нээлттэй явуулж байна. Хардалтын улмаас эхнэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр 23 удаа хутгалж хөнөөсөн хэргийг шүүх хуралдааныг ил тод нээлттэй явуулснаар нийгэмд ямар ач холбогдолтой вэ. Зарим нэгэн хүн шүүх хуралдааныг нээлттэй явуул, алуурчинд хүнд шийтгэл ногдуул гэж хашгирсныг ийнхүү хүлээн авч шууд нээлттэй дамжуулна гэж байх уу. Үнэн худлын дэнсийг шүүх, нийгэмд маргаан өрнүүлсэн авлига, албан тушаалын хэргүүдийг хаалттай хэмээн хавьтуулдаггүй мөртлөө хүний амь хөнөөсөн онц ноцтой хэргийг нээлттэй явуулах. Шүүхийн мэдрэмжгүй энэ үйлдэл нийгэмд цочроо, ухаарал өгөх үү эс бөгөөс залууст гэмт хэргийн сэдэл болох уу. Хамгийн гол нь үлдэж буй үр хүүхдүүдийнх нь амьдралд насан туршийн хар толбо, шарх болж үлдэнэ. Бодох л асуудал...




