
Теннесси мужийн захирагч Билл Ли хүн амины хэрэгт ял шийтгүүлсэн Криста Пайкийн цаазаар авах ял шүүхээр хянагдаж өөрчлөгдөхгүй л бол хэвээр үлдэх төлөвтэй байна гэжээ. Одоо 50 настай Пайк нь 1995 оны 01 дүгээр сард ангийнхаа сурагч Коллин Слеммерийг зодож, хутгалж хөнөөсөн хэргээр цаазаар авах ял сонссон. Гэвч 09 дүгээр сарын 30-ны өдөр түүнд хийсэн үхлийн тарианы тун нь хэт өндөр байсан ч тэрбээр амьд үлдэж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн. Бүгд найрамдах намын гишүүн, захирагч Лигээс лхагва гарагт муж улсын зүгээс Пайкийг дахин цаазлахыг оролдох эсэх, эсвэл түүний ялыг бүх насаар нь хорих ялаар солих эсэх талаар асуужээ.
Пайкийг цаазлах үйл явцад яг юу буруу болсныг албаныхан шалгаж байгаатай холбогдуулан Ли тус мужид цаазаар авах ялыг гүйцэтгэх ажиллагааг он дуустал зогсоожээ. Түүний хэрэг нь түүний эрүүл мэндийн болон хууль эрх зүйн ирээдүйн талаар асуултуудыг дагуулж байгаа бөгөөд өмгөөлөгчдийнх нь хэлснээр, Пайк эдгэрч байгаа хэдий ч цаашдын төлөв байдал нь тодорхойгүй хэвээр байгаа аж.
Цаазаар авах ажиллагаа эхэлж байх үед Пайкаас эцсийн үгээ хэлэх эсэхийг асуухад тэрбээр сэтгэл амар амгалан байгаагаа илэрхийлжээ. Гэвч хэдхэн хормын дараа тэрбээр гар нь өвдөж байгааг хэлсэн байна. Удалгүй тэр ухаан алдаж, цаазаар авах өрөөнд байсан хэвлэл мэдээллийнхнийг гадагш гаргажээ. Үүний дараа түргэн тусламж дуудаж, Пайкаг эмнэлэг рүү яаралтай хүргэсэн байна. Цаазаар авах ажиллагаа бүтэлгүйтсэний дараа Пайк ухаан орохдоо өөрт нь тохиолдсон явдлыг огт санахгүй байсан бөгөөд юу болсныг ойлгохгүй, сандарсан байдалтай байжээ.
Түүний өмгөөлөгчдийн энэ сарын эхээр мэдээлснээр, Пайка энэ сарын 10-нд эмнэлгээс гарч, Теннесси мужийн Нэшвилл хот дахь "Дебра К. Жонсон" нөхөн сэргээх төв рүү буцсан байна. Тэрбээр тус төвд 30 жилийн турш амьдарсан бөгөөд одоо ч тэндээ үргэлжлүүлэн асаргаа сувилгаа авч байгаа аж. Цаазын ялын мэдээллийн төвийн мэдээлснээр Пайк цаазаар авах ажиллагааны үеэр үхлийн тариагаар эм уусны дараа амьд үлдсэн анхны хүн юм. Энэ хооронд тус мужийн Засан хүмүүжүүлэх газрын комиссар Фрэнк Страда цаазаар авах ялын эсрэг тэмцэгчид Пайкийн ялыг бүх насаар нь хорих ялаар солихыг болон АНУ-д цаазаар авах ялыг зогсоохыг уриалж байгаатай холбогдуулан огцрохоо мэдэгдэв.
https://www.yahoo.com/news/us/articles/tennessee-governor-hints-christa-pike-130224639.html





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу