
Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн шинэ он гарахын өмнөхөн /2019.12.31/ албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Түүнийг 2019 онд багтааж ажлаа өгөхийг эрүүл мэндийн яамны удирдлагууд сануулж гурван өдрийн дотор бүх ажлаа цэгцэлж гэнэт өргөдлөө өгсөн тухай эх сурвалж мэдээллээ. Тэрээр ажлаас халагдах тухай хүсэлтдээ 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болсон тул чөлөөлж өгнө үү хэмээжээ. Сонгуульд өрсөлдөх тул зургаан сарын өмнөөс бэлтгэх хуулийн заалтын дагуу ажлаа өгч УИХ-д эрүүл мэндийн салбарын бодлого тодорхойлох ажилд ханцуй шамлахад нь МАН-аас квотоор дэмжиж буй гэх. Түүний оронд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүү томилогдсон бөгөөд ажил хүлээж авсан анхны хурлаа ирэх долоо хоногт хийхээр төлөвлөжээ.
Н.Эрдэнэхүү нь Монгол Японы сургалтын эмнэлгийн төсөл дээр ажилласан, эмнэлгийн менежментээр мэргэшсэн нэгэн эрүүл мэндийн салбарын тэргүүлэх боловсон хүчин юм.
ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн он солигдохоос өмнө гавьяат эмч цолоор шагнуулсан. Тэрээр захирлын албанаасаа чөлөөлөгдсөн ч эмнэлэгтээ зөвлөх эмчээр ажиллах бөгөөд түүнийг УИХ-ын гишүүн болж эрүүл мэндийн салбарт оновчтой бодлого хэрэгжүүлэхийг ХСҮТ-ийн эмч нар дуу нэгтэйгээр дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Б.Туул





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2020-01-03 23:07:16
Уг нь та эмнэлэгийнхээ өвчтөнд хэрэгтэй юмсан .Төрөөс ийм эмч нарийнхаа цалинд нь анхаармаар юм.
Зочин 2020-01-03 22:53:18
жаахан ажилын дөр ороод юм хийгээд ирэхээр нь дэвшүүлэн зайлуулаад дарга сэтэр зүүлгэчихдэг зуршил соц үед МАХН-д байсан юм. одоо ч МАН-д уламжилагдсаар байгаа юм байна. уул нь хангамжийг нь өгөөд мэрэгжил дээр нь ажиллуулж улам ихийг бүтээлгэх ёстой юм
Зочин 2020-01-03 04:58:43
odoo bolnoo yasan gavyat bolchihson chin odoo ih hural said boloh moroodoldoo mordov uu kk tenegtleel dee
Зочин 2020-01-03 04:21:50
Dotoroo bodoltoi doroo suurtai hun zuv shiidver gargasan baihaa
Зочин 2020-01-03 03:23:28
Amnelegtee bj ard tumnii eruul mendiin manaand, Songuuld uzeltsej azaa sorih.
Зочин 2020-01-03 02:47:51
Эмчээ л хийвэл түмэн олондоо хэрэгтэй байх тэр улс тараагчидтай хутгалдах хэрэггүй юм бишүү. Нэр төрд муухай байхаа эмчээ
Зочин 2020-01-03 02:17:16
demjij baina mundag emch
Зочин 2020-01-03 02:16:22
За боль доо !
Зочин 2020-01-03 01:07:42
Зөв хүнээ дэвшүүлэхээр болжээ
Зочин 2020-01-03 00:42:46
ХӨСҮТ-ийн төсөв батлагдаагүй? тэрийг хөөцөлдөж орж байна уу бодох л асуудал бололтой
Зочин 2020-01-02 23:40:27
Боловсролтой ухаантай хүн зөв шийдвэр гаргасан биз ээ