Шатахууны шуурхай штабаас Хянан шалгах ажлын хэсгийг нэмж байгуулсан талаар мэдээллээ. Тодруулбал Монополын эсрэг газраар ахлуулсан НЗДТГ-ын байцаагч, АҮЭБЯ-ны байцаагчид, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний газрын байцаагчид, Ашигт малтмал, газрын тосны газрын ажилтнууд нийлсэн хяналт шалгалт буюу зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх нэг ажлын хэсгийг нэмж гаргасан байна.
Энэхүү ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн өнөөдрөөс Шатахуун Түгээх станцуудад зохицуулалт хийхээр болжээ.
Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа"Өнөөдрийн шуурхай штабын хуралдаанаар хяналтын ажлын хэсгийг байгуулж, ирэх өдрүүдэд ажиллахаар зохион байгууллаа.
Хяналтын ажил үндсэндээ хоёр чиглэлээр явдаг.
Энэ удаагийн ажлын хэсгийн үүрэг нь зөвлөн туслах чиглэлд анхаарч, төр болон хувийн хэвшил, бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллахаар ярилцсан.
Иргэд сошиал хүрээнд мэдээлэл авахаас илүүтэйгээр Benzin.mn-ээс мэдээллээ авах шаардлага нөхцөл үүсэж байгаа. Энэхүү мэдээллийг үнэн зөв тодорхой байлгахад бидний ажил нэмэр болно хэмээн бодож байгаа гэв.




