Нэрт жүжигчин Патрик Стюарт таалал төгсжээ

Хуваалцах:
Нэрт жүжигчин Патрик Стюарт таалал төгсжээ

Их Британийн нэрт жүжигчин Патрик Стюарт 86 насандаа Лос-Анжелес хот дахь гэртээ таалал төгссөн байна. “Сансрын аялал: Шинэ үе” (Star Trek: The Next Generation) олон ангит киноны ахмад Жан-Люк Пикар,  “Икс хүмүүс” (X-Men) цуврал киноны профессор Чарльз Ксавьерын дүрээр үзэгчдийн танил болсон тэрбээр аравдугаар сарын 28-нд таалал төгссөн байна.

Стюарт Альцгеймер болон ой санамж, танин мэдэхүйн үйл ажиллагааг алдагдуулдаг өвчнөөр шаналж байжээ. 1940 онд Английн Баруун Йоркшир гүнлэгт төрсөн Патрик Стюарт 19 настайгаасаа жүжигчний замналаа эхлүүлж байжээ. Тэрбээр 1966 онд Их Британийн нэр хүндтэй "Хатан хааны Шекспирийн театрын уран бүтээлийн нэгдэл"-д (Royal Shakespeare Company, RSC) элссэн байна. 2009 онд Их Британийн хатан хаан II Элизабет түүнд рыцарийн цол хүртээжээ.

KNA агентлагийн мэдээлснээр, Патрик Стюарт нийгмийн олон асуудалд идэвхтэй оролцож, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, дайнд оролцсон ахмад дайчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж байжээ. Түүнчлэн дүрвэгсдийн эрх ашгийг хамгаалах, амьтдын эрхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож байсан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих