ЧУУЛГАН: УИХ-ын асуулгын цаг болно

Хуваалцах:
ЧУУЛГАН: УИХ-ын асуулгын цаг болно

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр болно. Хэлэлцэх асуудлын тухайд,

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

-Улсын Их Хурлын асуулгын цаг

-Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлт


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх