ДЭЛХИЙДОнцлох

Берни Сандерс зурагнаасаа олсон орлогоо буяны байгууллагад хандивлана

Хуваалцах:
Берни Сандерс зурагнаасаа олсон орлогоо буяны байгууллагад хандивлана

  Вермонт мужаас сонгогдсон сенатч Берни Сандерсын АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэрх ноосон бээлий, амны хаалттай зураг сүүлийн үед ихээхэн алдартай байгаа билээ.

Тэрбээр өөрийнх нь зураг бүхий меме, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний худалдаанаас 1.8 сая ам.доллар олжээ.

Сенатч олсон орлогоо өөрийн төрөлх мужийн буяны байгууллагуудад хандивлахаар болсон байна. Сандерсын зургийг AFP-ийн гэрэл зурагчин авсан бөгөөд түүний зураг АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос илүүтэйгээр олны сонирхлыг татсан. Сенатчийн өмссөн бээлийг Вермонт мужийн Эссекс хотын Эссекс-Жанкшен хэмээх жижиг тосгоны нэгэн багш дахин боловсруулсан хуванцар савнаас гаргаж авсан зориулалтын ноосон утсаар нэхэж, хоёр жилийн өмнө сенатчид бэлэглэж байжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих