
HBO компанийн бүтээх “Harry Potter” цувралын зураг авалт 2025 оны зун эхэлнэ гэдгийг HBO, Warner Bros компаниуд мэдэгджээ. Стриминг үйлчилгээний HBO Max платформоос шидтэн хүү Харри Поттерын тухай цуврал хийхээр болсноо YouTube хуудсаараа дамжуулан өнгөрсөн онд албан ёсоор зарласан. Энэхүү цуврал нь нийт долоон бүлэг үргэлжлэх бөгөөд тус бүр Жоан Роулингийн боть номон дээр суурилжээ. Одоогоор бүтээлийн цацагдах хугацаа олон нийтэд ил болоогүй байна. Төслийн гүйцэтгэх продюсерын ажлыг Нил Блэр, Рут Кенли-Леттс, Жоан Роулинг нар хариуцахаар болсон ба эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус цувралд цоо шинэ жүжигчид дүр бүтээх гэнэ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу