
Өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр өөрийгөө жинхэнэ “популист” хүн гэдгээ тодхон харуулчих шиг боллоо. Тэрээр өчигдөр өмнө нь өөрийн хүчин зүтгэж байсан МАХН-аас гарахаа зарлаж, АН-д элсэхээ мэдэгдэв. С.Ганбаатрын тухайд гэвэл тэрээр өмнө нь “Хүн намыг нэг удаа орж самарсан. Саяын өлсгөлөн нь Жeнкогийн даалгавар байсан. Бас тэрээр өмнө нь МҮЭ-ийн дарга байхдаа тус байгууллагын хөрөнгөөр орон сууц бариулж, нэг давхрыг нь хувьдаа авч байсан. Тэр үeдээ есөн давхарын нэг өрөө байранд гал түлж амьдарч “Танайд хоноё” нэвтрүүлгээр гарч шоудаж байсан гээд тийм л бузар булай түүхтэй хүн”.
Тэр утгаараа “мөнгөөр тохиролцож эх орончын дүрээр шоу хийдэг” энэ этгээд бол “зүгээр л нэг ашиг хонжоо хайгчаас өөр хэн ч биш” гэдгийг одоо монголын ард түмэн ойлговол ойлгохоор болсон. Тийм болохоор ард түмэн минь С.Ганбаатар шиг ийм хүмүүсийн үгэнд итгэх хэрэггүй гэж та бүхэнд зөвлөмөөр байна. Хэрвээ ийм хүмүүсийн үгэнд итгэвэл Монгол Улс хэзээ ч сэргэхгүй балчиг намагт шигдэх болно гэдгийг сануулая. Эцэст нь хэлэхэд С.Ганбаатар бол зүгээр л нэг ашиг хонжоо хайгч өөр хэн ч биш гэдгийг Монголын ард түмэн маш сайн мэднэ.




