УЛС ТӨРОнцлох

С.Ганбаатар: Рио Тинто биднийг хууль ёсны дагуу ХАХУУЛЬ өгөх гэж оролдож байна!

Хуваалцах:
С.Ганбаатар: Рио Тинто биднийг хууль ёсны дагуу ХАХУУЛЬ өгөх гэж оролдож байна!

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Ажлын хэсгийн зарим гишүүд “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй ХЗДХ-ийн яаманд уулзалт хийсэн билээ. /2021.10.27/

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Рио Тинто компани 400 тэрбум долларын ашиг аваад Монголын талыг эзэмшиж буй 34 хувийг хүүтэйгээр хүүлээд баялагаа өгсөн Монгол Улс 2051 онд ноогдол ашиг нэг ч авахгүй! 22 тэрбум долларын өрөнд орно. Тэр нь хүүтэй. Энэ нөхцөл байдал дээр 1,6 тэрбум долларыг чинь харж үзэж би өршөөе гэдэг бичиг ирүүлсэн.

Өнөөдөр 34 хувьд ноогдох өр, хүү 2.3 тэрбум доллар болсон. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум долларыг чинь өршөөл үзүүлье. 700 сая доллароо яаралтай төл! Цаашид хүүлсэн хэвээр байх болно гэдэг бичиг өгсөн. Энэ бол сайн талтай юу гэвэл 22 тэрбум доллар авна гэж дайрдаг байсан хүмүүс ядаж 70 хувиар бид арай дэндүү луйвар хийсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн явдал.

Миний зүгээс хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчилж, ашигтай байлгая гэдэг дээр хэвээрээ байна. Луйврын хөрөнгө оруулалтын гэрээтэй мөртлөө энэ луйврын гэрээнээс үүдэж байгаа маш том өр төлбөрөөс өршөөл гуйдаг ард түмэн бид биш. Дараа нь та нар ядарч байгаа, өлсөж байгаа та нарт нэг их наядын тусламж буюу 400 орчим сая долларын тусламж өгье гэхдээ гэрээгээ өөрчлөхгүй шүү, луйврын гэрээгээ өөрчлөхгүй шүү гэж байна.

Энэ бол байж болохгүй зүйл! Бид баялагын эзэд. Бид баялагыг хамтарч эзэмшиж, хамтран ажиллаж байгаа хамтрагчид. Бид гуйлга гуйдаг хүмүүс биш. Та нарын харж үзэлт бидэнд хэрэггүй! Харин бид шудрага бизнесийн зарчимтай байхыг шаарддаг. Энэ тал дээр хатуу зогсоно. Үе үеийн олон Ерөнхийлөгчид Монголын ард түмнээс урваж Рио Тинтод үйлчилж байсан. Одоо ч гэсэн зарим нь тэднээс цалин аваад сайхан амьдарч байгаа байх. Н.Энхбаяр, Х.Баттулга ерөнхийлөгчид Монголын төлөө тэмцсэнийхэн төлөө дандаа албан тушаалаасаа хусагддаг.

Өнгөрсөн хоёр жилийн үр дүнд эд нар хэлэлцээрт суух гэж байна. Олон улсын таван шүүх дээр сөрөг нэхэмжлэх гараад Монголын тал ялах магадлал өндөр байгаа учраас сөрөг нэхэмлэлээ татаад өгөөч, бид та нарыг ХАХУУЛЬ өгье, хууль ёсны дагуу хахууль өгье гэж хэлж байгаа явдал" гэв. 

Рио Тинтогоос тавьсан дөрвөн тодорхой шаардлагыг танилцуулж байна.

  1. Ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэх санхүүгийн тооцоолол хийсэн байна. 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилийн хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр үүссэн. Энэ нь цаашлаад 2051 он хүрэхэд 22 тэрбум ам.долларын өр болох аж. Тэгвэл Рио тинтогийн зүгээс өнөөдрийн ханшаар байгаа 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг буюу 1.6 тэрбум ам.долларын өрийг тэглэе гэсэн саналыг ирүүлжээ.
  2. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон нь ковидын эдийн засгийн хүнд үед сайнгүй үр дагаварыг авчирсан. Өөрөөр хэлбэл, далд уурхайн бүтээн байгуулалт цаг тухайдаа ашиглалтад ороогүйн улмаас авах байсан татвар, орлого зэрэг олон зүйлээр Монгол Улсын Засгийн газар хохирч байна. Тиймээс 300 сая орчим ам.доллар өгье гэсэн саналыг ирүүлсэн.
  3. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Энэ зардал хэтэрч, цаг хугацааны хувьд хойшилсон. 5.4 тэрбум ам.доллараас дээш хэтэрсэн зардлаас менежментийн төлбөр авахаа больё гэсэн. 2028 хүртэл баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэлийг авахгүйгээр зогсоох санал ирүүлсэн.
  4. Зардлын хэтрэлтийг нэмж баталж байж хөрөнгө оруулагчдаас далд уурхайн бүтээн байгуулалтын зардлаа нөхөх боломжийг Монгол Улсын Засгийн газар олгож өгөх. Ингэснээр 2022 он гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж, олборлолтын ажлыг эхлүүлэх саналыг тавьжээ.

 


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих