МЭДЭЭОнцлох

Б.Лхагвасүрэн таны иргэдийг чулуу хөөлгөн тохуурхсан үйлдэл тань хэрээс хэтэрлээ

Хуваалцах:
Б.Лхагвасүрэн таны иргэдийг чулуу хөөлгөн тохуурхсан үйлдэл тань хэрээс хэтэрлээ

Монголбанк хар жагсаалтад орсон иргэдээ нэг удаадаа уучилж өршөөх шийдвэрийг ойгоо тохиолдуулан гаргасан.

Тодруулбал, Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөрт багтаан анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэсэн. Энэ нь иргэдэд таатай мэдээ болсон ч өдгөө зургаадугаар сарын 2 гэж заасан хугацаа хэтэрч, иргэдийг бухимдуулж эхлээд байна. Иргэд зургаан жилээр санхүүгийн эрх чөлөөгөө хасуулахгүйн,  зээлийн үлдэгдлээ төлж барагдуулахын тулд өндөр хүүтэй зээл авч өрөө дарсан нь дийлэнх аж. Гэвч Монголбанк нийтэд мэдээлсэн хугацаандаа багтаан иргэдийн зээлийн ангиллыг зассангүй. Зээл авсан байгууллагадаа ханд хэмээн зээл өгсөн газар нь болохоор Монголбанкинд ханд хэмээн иргэдийг төөрөгдүүлж асуудлыг нэг нэгэн рүүгээ түлхсээр олон хонолоо. Мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй зээл авсан иргэд эхнээсээ Монголбанкны гадна эсэргүүцлийн жагсаал хийх тухай ч дуулдаж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн таны гаргасан шийдвэр, өршөөл үзүүлж буй тань анх олон хүнийг баярлуулсан ч эцэстээ зээлийн өрөнд дарагдан  давхар эдийн засгаараа хохироход хүрээд байна. Ам, ажлын зөрүү гэж энэ. Олон хүнийг хөлдөө чирч, бухимдуулсан энэхүү шийдвэртээ Монголбанк дөнгөж сая мэдэгдэл гаргалаа. Үүнд, Зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд нь зээлдэгчийн мэдээллийг 72 цагт багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүрэг хүлээдэг. Иймд Монголбанк 2024 оны  зургаадугаар сарын 6-ны өдөр дээрх тохируулгыг хийхээр ажиллаж байна. Та бүхэн зээлийн мэдээллийн лавлагааг 2024 оны зургаадугаар сарын 7-ны өдрөөс авна уу хэмээжээ. Судалгаа, төлөвлөлтгүйгээр ажлаа хийдгийн гор ийнхүү иргэдэд хүндээр тусаж, Б.Лхагвасүрэн дарга өршөөл бус эсрэгээрээ санхүүгийн дарамт нэмчихлээ. Монголбанкны Ерөнхийлөгчийн ам, ажлын зөрүүнээс үүдэн бусдаас зээл авч, өрөө төлсөн иргэд давхар хүү, алдангийн өрөнд орж, хохирлоо.  Б.Лхагвасүрэн та, иргэдийг ийнхүү шоглож, чулуу хөөлгөн тохуурхах нь энэ удаад хэрээс хэтэрлээ. Санхүүгийн дарамтаас гарах гэсэн биш улам шигдэн орсон хүмүүсээс та уучлалт гуйх шаардлагатай шүү.    

 
 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих