2028 оны олимпод оролцох 10500 тамирчны олонх нь эмэгтэйчүүд байна

Хуваалцах:
2028 оны олимпод оролцох 10500 тамирчны олонх нь эмэгтэйчүүд байна

2028 оны зуны Олимпын наадамд оролцох эмэгтэй тамирчдын тоо анх удаа эрэгтэй тамирчдын тооноос давна гэж Олон улсын Олимпын хорооны спортын асуудал эрхэлсэн захирал Кит МакКоннелл сэтгүүлчдэд мэдээлжээ.

Парисын олимпод анх удаагаа нийт тамирчдын тал хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан юм. Харин 2028 оны Олимпын наадамд 10 500 тамирчин оролцохоос 5 333 нь эмэгтэй, 5 167 нь эрэгтэй ажээ. Тамирчид спортын 31 төрлөөр өрсөлдөнө.  2028 оны Олимпын наадам АНУ-ын Лос-Анжелес хотноо долоодугаар сарын 14-30-ны хооронд болно.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих