Н.Учрал: Нөмрөгийн түймрийн асуудлыг нууцлахгүй. Хатуу хариуцлага ярина

Хуваалцах:
Н.Учрал: Нөмрөгийн түймрийн асуудлыг нууцлахгүй. Хатуу хариуцлага ярина

Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн дархан цаазат гарсан түймэртэй холбоотой болон хууль зүйн салбарын асуудалд хариулт өглөө. Тэрбээр "Нөмрөгийн түймрийн асуудлыг нууцлахгүй. Нууцалж байгаа ч үгүй. Цаашдаа ил тод байдлын төлөө байна. Ил тод байдлыг маань үнэлж цахим засаглал 42 байр урагшилсан. Энэ амжилтаа ахиулна. Иргэд мэдэх эрхээ хангуулна. Дуу хоолой болно, үгээ хэлнэ. Тэднийг бид Шүгэл үлээгчийн тухай хуулиар хамгаална.

Гэхдээ нотлох баримтгүйгээр хэн нэгнийг гүтгэж болохгүй. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Хаа, хаанаа хариуцлагаа бэхжүүлье. Нөмрөг дээр хатуу хариуцлага ярина.

484 мянган га газар нутаг шатсан. Учирсан хохирлыг урьдчилсан байдлаар 3.3 их наядаар тогтоосон. Хохирлын актыг хуулийнханд шилжүүлсэн байгаа. Засгийн газраас хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлнэ" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх