Монголын шигшээ баг маргааш Малайзын багтай тоглоно

Хуваалцах:
Монголын шигшээ баг маргааш Малайзын багтай тоглоно

Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах FIBA Asia Cup тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Монгол Улсын шигшээ баг дараалан хоёр хожил байгуулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ албан ёсоор авлаа.

Монголын шигшээ баг эхний тоглолтдоо Индонезийн багийг хожсон бол хоёрдахь тоглолтдоо Хонконгийн шигшээ багийг 83:59 харьцаагаар буюу 24 онооны зөрүүгээр буулган авлаа. Ингэснээр манай баг нийт дөрвөн хожил, нэг хожигдолтой болж, хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтоосоо өмнө дараагийн шатанд шалгарах болзлоо хангасан юм. Харин маргааш Монголын шигшээ баг Малайзын багтай тоглоно.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх