Хоёр айлын тагт шатаж байсныг унтрааж, 15 том хүн, таван хүүхдийг утаажилтын бүсээс гаргажээ

Хуваалцах:
Хоёр айлын тагт шатаж байсныг унтрааж, 15 том хүн, таван хүүхдийг утаажилтын бүсээс гаргажээ

Баянгол дүүргийн III хороо, Замчдын гудамжин дахь байрны 5, 6 дугаар давхрын тагт шатаж байна гэсэн дуудлага 11.27-ны өдрийн 22:50 цагт ирүүлсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аравдугаар ангийн алба хаагчдыг очиход, тус есөн давхар байрны 5 дугаар давхарт нэг өрөө байрны 1х1 метрийн хэмжээтэй тагт, мөн зургаадугаар давхрын нэг өрөө байрны 1х1 метрийн хэмжээтэй тагт, эд зүйлс шатаж байсныг ажиллаж, унтраажээ. Утаажилтын бүсээс 20 иргэн /15 том хүн, таван хүүхэд/-ийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх