Өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарь арванхоёрдугаар сарын 7-нд гарна

Хуваалцах:
Өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарь арванхоёрдугаар сарын 7-нд гарна

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд хаасан. Харин "Суудлын хуваарийг 2026 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш eyesh.eec.mn цахим хуудаст байршуулна. "Шалгуулагчийн булан"-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах боломжтой" гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс(БҮТ) мэдээлэв.

Монгол хэл бичгийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах ба бусад хичээлийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах хуваарьтай байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх