
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох эсэх асуудлыг хэлэлцэж буй юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Та насаараа дарга хийжээ. Өөрийнхөө онцлогийг хэлээч" гэхэд нэр дэвшигч С.Наранцогт "Би хариуцсан ажилдаа гавьяа байгуулж, байгууллагаа өөд нь татна гэдэг зарчмаар өдийг хүртэл төрд зүтгэсэн. Асуудалд орооцолдож байгаагүй" гэлээ. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Та хэт зөөлөн хүн. Энэ албанд жаахан ааштай бай" хэмээн зөвлөв.





















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








