БНХАУ цахилгаан хөдөлгүүрт автомашинд ашигладаг хаалганы далд бариулыг хориглоно

Хуваалцах:
БНХАУ цахилгаан хөдөлгүүрт автомашинд ашигладаг хаалганы далд бариулыг хориглоно

Хятад улс ирэх оноос эхлэн Теслагийн цахилгаан машин болон бусад цахилгаан хөдөлгүүрт автомашинд ашигладаг хаалганы далд бариулыг хориглохоор төлөвлөж байгаа аж.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гаргасан мэдээлэлд заасны дагуу арын хаалганаас бусад хаалганууд нь механик буюу задлах функцтэй байх ёстой байна. Албаны хүмүүсийн хэлснээр энэхүү бодлого нь цахилгаан машины ослын улмаас цахим хаалга ажиллахгүй болж, зорчигчдыг тээврийн хэрэгсэл дотор гацах эрсдэлийг бууруулах зорилготой байна.  Дотор болон гадна хаалганы бариулд тавигдах шинэ шаардлага 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна. Аль хэдийн батлагдсан автомашины загваруудын хувьд автомашин үйлдвэрлэгчид 2029 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл дүрэм журамд нийцүүлэн загварт өөрчлөлт оруулах ёстой аж. “Tesla”-ийн “Model Y” ба “Model 3”, “BMW”-ийн iX3 болон Хятадын олон брэндийн бусад загварууд нь эвхэгддэг хаалганы бариултай байдаг.

Технологийн судалгаа, зөвлөх үйлчилгээний Omdia группийн Шанхай дахь ахлах шинжээч Крис Лю “Бусад бүс нутгууд аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулж байгаа ч Хятад улс хамгийн түрүүнд үндэсний аюулгүй байдлын стандарт болгон далд бариулыг халж байна" гэжээ.  Өнгөрсөн жил АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний алба Теслагийн цахим хаалганы бариул ажиллахгүй болсон гэх хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн.

https://www.cbsnews.com/news/china-hidden-door-handles-cars-ban-starting-2027-safety-concerns/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих