УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргаа сонгоно

Хуваалцах:
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргаа сонгоно

АН-ын  дарга О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа Улс төрийн зөвлөлийн хурлын үеэр гаргасан. Улмаар дараагийн бүлгийн дарга хэн байх вэ гэсэн марафон өрнөж, албан бус байдлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Батсуурь, Ц.Туваан нарын нэрс яригдаж буй. Харин  өнөөдрийн бүлгийн хурлаар шинэ даргаа сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Мөн АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 6-ны лхагва гарагт Төрийн ордонд хуралдуулахаар зарласан ба  хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон таван дэд даргыг сонгох юм. 

 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх