О.Цогтгэрэл: Улс орон даяар “Өөрчилье” аяныг өрнүүлнэ

Хуваалцах:
О.Цогтгэрэл: Улс орон даяар “Өөрчилье” аяныг өрнүүлнэ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдсан билээ. Тэгвэл энэ үер УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр, "Эрх баригч нам “Гадаад нөхцөл байдал хэцүү байна” гэж ярьж байна. Гэтэл бодит байдалд гадаад нөхцөл байдал таатай байгаа. Арван жилийн өмнө 120 ам.доллар байсан баррел нефть өнөөдөр 70 ам. доллар байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ нэг дахин өсчихлөө. Мөн төсвийн орлого 2.1 их наядаар тасарсан гэж байна.

Энэ нь маш олон бизнес эрхлэгчид татвараа төлж чадахгүй дампуурч байна гэсэн үг. Дараа долоо хоногийн даваа гарагаас эхлээд улс орон даяар “Өөрчилье” гэх аяныг өрнүүлнэ. Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ дахь Ардчилсан намын 42 гишүүнээс одоогоор 40 нь гарын үсэг зурсан. Намд нэгдмэл бодлого, байр суурь чухал. Тиймээс гарын үсэг зураагүй хүмүүст хариуцлагын асуудлыг ярина" гэлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх