УЛС ТӨРОнцлох

Ж.Золжаргал: Төөрөгдүүлж авсан 1072 хувьцааг буцаан олгох хэрэгтэй

Хуваалцах:
Ж.Золжаргал: Төөрөгдүүлж авсан 1072 хувьцааг буцаан олгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Засгийн газрын хувь хишиг хүртээнэ гэж төөрөгдүүлсэн мэдээллээс болж, 1072 хувьцаагаа буцааж өгсөн ахмад их байна. Мөн "Сайн хувьцаа" гэдэг акц болж, зарим хүн мөн адил хувьцаагаа зарсан. Хүн өөрийнхөө хувьцааг зарах эсэх нь сайн дурын асуудал. Гэхдээ орлого багатай ядарсан иргэдийг "Хишиг хувь хүртээнэ" гэдэг нэрээр та хувьцаагаа зарчих гэж асуугаагүй. Та хишиг хувь хүртэх үү, хувьцаагаа өгчих гэсэн байдлаар явсан нь төөрөгдүүлсэн үйл ажиллагаа болсон. Ийм шалтгаанаар 324 мянган ахмад, 278 мянган оюутан хувьцаагүй, улсад зарсан байна.

1072 хувьцааг арилжаанд оруулах гэж байгаа бол эхлээд буцааж олгох арга хэмжээ аваач гэсэн иргэдийн хүсэлт олноор ирж байна. Мэдээж үнэгүй өгөхгүй, нэрлэсэн үнээр нь олгож таарна. Нэрлэсэн үнийг ирээдүйд төлөх ногдол ашгаар авч болно. Эсвэл өөр хувилбараар ч байж болно. Ямартай ч, энэ асуудлыг хууль тогтоох байгууллага шийдэх хэрэгтэй байна гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх