"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоног цагдан хорьжээ

Хуваалцах:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоног цагдан хорьжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ. Энэ талаар шүүх "Аравдугаар сарын 30-нд дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хэлэлцээд 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон" гэв.

Н.Цэрэнсамбуу өмнө нь тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч байхдаа тендерт шалгарсан компанид давуу байдал олгосон хэрэгт холбогджээ. Түүнийг Эрүүгийн хуулийг 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн гэх хэргээр шалгаж эхэлсэн аж.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх