Т.Даваасамбуу


БНХАУ хүчтэй элсэн шуурганд өртжээ

hi

   Хятадын баруун хойд хэсэгт орших эртний Торгоны замын Дунхуан хотод хүчтэй элсэн шуурганд өртжээ. Говийн цөлийн захад орших уг хотыг 100 метр элсэн шуурга дайран өнгөрсөн байна. Элсэн шуурганы улмаас үзэгдэх орчим таван метр дотор хязгаарлагджээ. Орон нутгийн замын цагдаа нар замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийг хурдны замаас гаргаж, үйлчилгээний газруудад зогсох чиглэл өгсөн байна. Түүнчлэн 400 гаруй нислэг цуцлагджээ.БНХАУ элсэн шуурганаас хамгаалахын тулд сүүлийн жилүүдэд эрчимтэй ойжуулж байгаа билээ. Дунхуан бол Буддын шашны хөшөө, фрескоор чимэглэсэн 492 гроттогийн цогцолбор Могао агуйгаар алдартай хот юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0