ДЭЛХИЙДОнцлох

ОХУ ирэх сараас дахин дайчилгаа явуулна

Хуваалцах:
ОХУ ирэх сараас дахин дайчилгаа явуулна

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн армид 400 мянган  мэргэжлийн цэрэг элсүүлэх ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгджээ.  Свобода радиогийн  мэдээлснээр ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам хэдэн хүнтэй гэрээ байгуулах ёстойг тусгасан  баримт бичгийг бүс нутгууд руу илгээсэн байна. Оросын бүс нутгийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оросын армийг нөхөхөд шаардагдах гэрээт үйлчилгээний цэргийн тоог бүс нутгаас хамааран харилцан адилгүй тогтоосон талаар мөн мэдээлжээ.  Ажлын гол хэсгийг цэргийн комиссарууд гүйцэтгэх бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилтийг захирагчид хариуцна гэж Свобода онцолжээ. Мөн ОХУ-ын Челябинск, Свердловск мужид 10 мянга, Пермийн хязгаарт 9000 мянган хүнийг мэргэжлийн албанд элсүүлэх ёстой гэж мэдээлсэн байна.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих