МЭДЭЭОнцлох

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 30 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Хуваалцах:
ЭМЯ: Сүүлийн 24 цагт 30 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын ээлжит мэдээг өнөөдөр танилцууллаа. Сүүлийн 24 цагт  42920 хүнд шинжилгээ хийхэд  30 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн дээрх тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ.

-Шинэ тохиолдлуудаас 20 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний  хүрээнд илэрч ингэснээр дээрх шинжилгээний хүрээнд илэрсэн нийт тохиолдол 122 боллоо.

-Харин үлдсэн 10 тохиолдол нь өмнө батлагдсан хүмүүсийн ойрын хавьтал байна.

Сүүлийн 24 цагт 70 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Ийнхүү Улаанбаатар хотод нийт кластер өвчлөлийн тоо 1852 болсон байна. Одоогоор улсын хэмжээнд нийт батлагдсан тохиодлын тоо 2723 болж үүнээс 2003 нь эдгэрсэн бол нийт 705 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 84, хөнгөн 598 хүн байна.


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих