МЭДЭЭОнцлох

Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй охиныг эсэн мэнд олжээ

Хуваалцах:
Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй охиныг эсэн мэнд олжээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын "Нуурын өргөн мод" гэх газарт 16 настай /хөгжлийн бэрхшээлтэй/ эмэгтэй хүүхэд алга болсон байна.

Энэ талаар цагдаагийн газраас  "Дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 15-ны өдөр 23.45 минутад ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус сумын цагдаагийн алба хаагчид онцгой байдлын алба хаагчдын хамт эрэн хайх ажлыг зохион байгуулж гуравдугаар сарын 16-ны өдрийн 05.45 цагт хүүхдийг уулнаас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн" хэмээн мэдээллээ. 


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих