МОНГОЛДООLIVE

"2Pac"-ыг 2012 онд амилуулж байжээ

Хуваалцах:
"2Pac"-ыг 2012 онд амилуулж байжээ
maxresdefault (20) "Репийн хаан" Tupac Amaru Shakur (1971-1996)  бүх цаг үеийн хөгжмийн уран бүтээлчдийн хамгийн шилдэгт тооцогддог байсан ч 25-хан насандаа бусдын гарт амиа алдсан. Тэрбээр алдарт Мадоннатай болзож мөн шоронд хоригдож байх хугацаанд нь "Me Against the World" дуу нь хит болж, Billboard 200-ын тэргүүнд бичигдэж байсан билээ. Үүнээс гадна "Forrest Gump" кинонд Буббагийн дүрийг бүтээж, East, West Coast эсрэг тал болоход, сайн найз B.I.G.-тэйгээ өстөн дайсан болсон. Мөн түүнийг бусдад буудуулаад насбарахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг нь "Fuck you" байсан гэдэг. "2Pac"-ын шарилыг чандарласан бөгөөд түүний үүсгэн байгуулсан "Outlawz" хип хоп хамтлагын гишүүд үнснээс нь авч марихуантай хольж татсан гэдэг. Харин энэ эрийг 2012 онд "амилуулж" байжээ. Тэрээр "сэрээд" "Юу байна Snoop" гэж асуутал цаадах нь "Юу байна нигга минь" гэжээ. Энэ бол "Coachella-2012" хөгжмийн фестивал дээр болсон үйл явдал юм. Энэ тоглолтод "2Pac"-ыг технологийн тусламжтайгаар "амилуулж", тэрээр "Hail Mary" дуугаа дуулжээ. Үргэлжлүүлэн "репийн хаан" "Snoop Dogg" хамтран дуулсан "2 of amerikaz most wanted" бүтээлээ түүнийг санасан шүтэн бишрэгчиддээ хүргэсэн аж. [embed][/embed] Б.Төгөл

 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих