
Хар тамхитай тэмцэх алба энэ оны эхний арван сарын байдлаар 518 холбогдогчтой 455 гэмт хэрэг илрүүлж, 134,825 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний мансууруулах бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоосон нь гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 215 нэгжээр буюу 1.8 дахин, хэрэгт холбогдогчдын тоо 1.4 дахин , хураасан бодис 1.5 дахин тус тус өссөн байна. Хэрэгт холбогдсон иргэдийн дийлэнх нь 18-35 насныхан бол насанд хүрээгүй таван хүүхэд холбогджээ.
Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил, арга хэмжээг тогтмол зохион явуулж байна.

















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








