
"Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр болж, шүүгдэгч А.Ганхуяг, Ч.Мөнхбаяр, К.Киэбаум, Л.Жонсоб, Ж.Эрдэнэбат нарт холбогдох "Залилах гэмт хэрэг"-тэй холбоотой хэргийг шүүхээс хянан хэлэлцэж, шийдвэрээ танилцуулав.
Шүүх хурлаас шүүгдэгчдийн цагдан хорих ялыг торгох ял болгон өөрчиллөө. Тухайлбал,
-Ганхуягийг 39, 985 төгрөгөөр, К.Киэбаумийг 34,790 төгрөгөөр, Л.Жонсобыг 29,805 төгрөгөөр, Ж.Эрдэнэбатыг 20 сая төгрөгөөр торгох ялыг тус тус ногдууллаа. Мөн шүүгдэгчдийн цагдан хоригдсон хоногийг тооцож энэхүү торгуулийн ялыг оноосон байна. Ташрамд, шүүгдэгч А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг дангаараа төлсөн тул түүний ялыг хөнгөвчлөх нь зүйтэй гэдэгт шүүгчид санал нэгдсэн байна.




