Ерөнхийлөгчийн сонгуулиар хувийн байр сууриа илэрхийлж, рейтинг тогтоохгүй байхыг МАН хатуу сануулжээ

Хуваалцах:
Ерөнхийлөгчийн сонгуулиар хувийн байр сууриа илэрхийлж, рейтинг тогтоохгүй байхыг МАН хатуу сануулжээ

МАН-ын бүлэг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд Их тэнгэрт өргөн бүрэлдэхүүнтэйгээр "Их тэнгэр"-т  хуралдаж, дотоод асуудлаа ярилцан, удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудлаар  байр сууриа нэгтгэжээ. Энэ үеэр  2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудлаар намын удирдлага, эрх бүхий байгууллагаас албан ёсны шийдвэр гараагүй байхад зарим улстөрч бие даан байр сууриа илэрхийлж, рейтинг тогтоож буйг буруушаажээ. Намын дотоод дүрэм, шийдвэрээс гадуур Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаархлаа илэрхийлж,  улс төрийн хувийн тоглолт хийж буйг шүүмжилж, Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй горилогчдод хатуу анхааруулга өгсөн байна. Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хоёр үе шаттай болж магадгүй тул хоёрдугаар сарын сүүлчээр санал хураалтыг товлох, Н.Учралаар сонгуулийн штабаа ахлуулах, намын дотоод асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар ярилцсан гэх мэдээлэл байна.

МАН нь улс төрийн ууган хүчний хувьд намын сахилга бат, дотоод зохион байгуулалт, хамтын шийдвэрийг баримтлан үлгэрлэх ёстой гэдэг шаардлагыг  гишүүд нь санал нэгтэй хүлээн авч, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улс төрийн хувийн тоглолтоо зогсоохыг, намын дүрэм журамд захирагдахыг хатуу сануулсан нь энэ өдрийн хуралдааны гол зорилго байжээ. Ташрамд, МАН "Их тэнгэр"-т өчигдөр өргөтгөсөн хуралдаанаа хийж, дотоод асуудлаа ярилцан шийдэлд хүрсэн учир МАН-ын Бүлэг өнөөдөр хуралдахгүй.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх