Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намуудын бүлэг, зөвлөлүүд хуралддаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН-ын зөвлөл хуралдахаар товложээ.
Одоогоор хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов тодорхойгүй байна. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд УИХ дахь МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдсан гэх мэдээлэл бий. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах асуудалтай холбоотойгоор намууд сонгуулийн штаб байгуулах, нэр дэвшигчээ тодруулах зэрэг асуудлыг хэлэлцэх эсэх нь анхаарал татаж байна.

















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








