МЭДЭЭLIVE

Аравдугаар цэцэрлэгийн барилга хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна

Хуваалцах:
Аравдугаар цэцэрлэгийн барилга хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна
/ Улсдаа ганцхан байдаг саажилттай хүүхдүүдийн хүмүүждэг сувилалын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилга балгас болоод дөрвөн жилийн хугацаа өнгөрч байна. Энэ дөрвөн жилийн хугацаанд тус цогцолборын 120 хүүхэд 58-р цэцэрлэгийн гурван өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Цэцэрлэгийн байраа хэзээ ашиглалтанд орох бол гэсэн хүлээлттэйгээр тус цогцолборын  ажилтан багш нар, өдөр хоногоо гурван өрөөнд 120 хүүхдээ асарч дөрвөн жилийг өнгөрөөжээ. Байнгын асаргаа,сувилгаа шаардагдаж байдаг учир, зуны цагт ч амрах завгүй ажиллаж байгаа нь энэ юм. Тус амралтын газрын ганцхан өрөөнд бүгдээрээ нэг доороо байгаа нь наад захын тав тух гэдэг үг хэлээд ч хэрэггүй биз. 58-р цэцэрлэгийн үйл ажиллагаа амралтын байдалд шилжсэн тул дээрх цогцолборын багш нар хүүхдүүдээ авч Сонгони амралтанд амарч, сувилагагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Энэ жижиг өрөөнд тус цогцолборын 10 хүүхэд эмчилгээ сувилгаагаа нэгэн зэрэг явуулж байгаа юм. Уг нь дээрх шаардлагатай эмчилгээг заавал тус тусад нь хийх ёстой байдаг ч, тэдэнд олдож байгаа боломж нь нэг дор хийхэд хүргэж байгаа юм. Нэг хүүхдийн 10 хоногт вакум сургалтанд хамрагдах зардал 350-400 мянган төгрөг, дээрх зарлыг багш хүмүүжүүлэгч болон эцэг эхчүүдээс гардаг байна.   10 дугаар цогцолбор БСШУСЯ-нд харъялагддаг учраас 10-р цогцолбор сургуулийн барилгын ажлын талаар БСШУСЯ-наас тодруулах гэсэн боловч хариуцсан хэлтсийн дарга нь амарсан гэх тайлбраас өөр дорвитой хариу өгсөнгүй. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогцоор нь үйлчилгээ хүргэж байгаа ганц байгууллагын барилгын асуудлыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шийдэлгүй, хөсөр хаясан нь дараах шалтгаантай. Цогцолборын үндсэн барилга 1964 онд анх ашиглалтанд орсон  бөгөөд 2013 онд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын ахлах байцаагчийн дүгнэлтээр шаардлага хангахгүй тухай  албан ёсны акт тавигдаж, тухайн барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглож 2013 оны 09-р сарын 1-нээс Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Нийгмийн Хамгааллын Яамны хамтарсан шийдвэрийн дагуу хуучин барилгын суурин дээр шинээр цогцолборын барилга байгууламж баригдаж дуустал өнчин хүүхдүүдийн “Өнөр бүл” төвийн дэргэдэх 58-р цэцэрлэгийн нэг жигүүрт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар болгож байсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амрах завгүй өөрсдийн бололцоогоор эмчилгээгээ таслахгүйнхэн шиг амьдарч байхад барилгын ажил хариуцсан дарга нь амарчихсан гэдэг хариулт өгөөд сууж байна. Өдөр ирэх тусам  10 дугаар цогцолборын байдал хүндэрч хүүхдүүд нэмэгдээд байхад улсдаа ганц цогцолборын барилга балгас хэвээр. Хэзээ ашиглалтанд орох тодорхоогүй байсаар байна. Энэ талаар харъяа сайд, дарга нар анхааралдаа авах шаардлагатай гэдгийг сануульяа. Т.Сайхан

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих