
Сүүлийн үед МУ-д намуудын улс орны хувь заяаг шийдэхтэй холбоотой хуралдааны “нууцлал” гэдэг зүйл ор тас байхгүй болсон нь гашуун үнэн юм. Төрсөн ах дүүс өөрсдийн намуудын хуралдааны нууцлалыг гэр орондоо хэлэлцэж хэрхэн ямар аргаар өөрсдийн гэр бүлд ашигтайгаар шийдвэрлүүлэх талаар дүгнэлт гаргаж “урвалт, шарвалт”-ын хамгийн шилдэг шийдвэрүүдийг гаргадаг байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр төрлөхийн урвагч хүний шинжийг агуулсан этгээдүүдийг хоёр намын лидер гэгдэх хүмүүс хажуудаа авч хамаг нууцаа дэлгэн зөвлөгөө авдаг нь ердийн үзэгдэл болжээ. Жишээлбэл:
Сая болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд нь өөрийн өрсөлдөгч Х.Баттулгын хэвлэл мэдээлэл хариуцсан ерөнхий менежир “Херо” энтертайнментийн захирал Б.Баатарын төрсөн дүү Оюун-Эрдэнийг өөрийнхөө хэвлэл мэдээлэл “пиар” хариуцсан даргаар ажиллуулж хамаг нууцаа алдсан. Мөн Х.Баттулгын пиарыг хариуцан, түүний төлөө амь насаа өгөхөөс буцахгүй мэт дүр үзүүлж байсан Аса Д.Давгадоржийн төрсөн ах Д.Сумъяабазар нь МАН-ын удирдах зөвлөлийн хуралд оролцон, М.Энхболдын шадар туслахаар ажиллаж, нууцын зэрэглэлтэй хамаг мэдээллийг нь дүүдээ задруулж байх нь ард түмэнд ил байх жишээтэй.
АН-ын ҮЗХ-ны гишүүн УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын төрсөн дүү болох МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан нь М. Энхболдын хажууд дагалдан түүний төлөө яахаас ч буцахгүй царай гарган цохиж явна. Орой нь гэртээ ирж АН-ын Х.Баттулгын сонгуульд чадах чинээгээрээ оролцож байгаа дүр эсгэгч төрсөн ах Отгонбаяртаа МАН-ын нэр дэвшигчийн хамаг нууцыг “ховлон “ ярьж, хэний нь ерөнхийлөгчид гаргавал тэдний гэр бүлд ашигтай, цаашид хэрхэх талаар зөвшилцөх бусармаг үйлдэлүүд нь МУ-ыг “мөхөл " рүү чирсээр байгаа гэхэд хэлсдэхгүй биз.
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн МАН-ын нөлөө бүхий гишүүн, харин эхнэр нь болох АН-ын удирдах зөвлөлийн гишүүн УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нь шөнө нь орондоо ярьсан нөхрийнхөө мэдээлэлийг хайрт намдаа өглөө нь дамжуулдаг байхыг ч үгүйсгэхгүй. Ийм л гаж үзэгдэл монголын нийгэмд чимээгүйхэн газар авч байна.
Мэдээлэл дамжуулагч урвагч нар хэрхэн амжилтанд хүрдгийн нэг тод жишээ нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү түүний төрсөн дүү АН-ын гишүүн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нарын амьдрал тод томруун харуулдаг хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг. Өдөр нь төрсөн ах дүү нар атаад дайснууд, орой нь хайрт ах дүүс болох нь үнэхээр ойлгомжгүй юм. Мэргэжлийн “Түгжил ' гэж үүнийг хэлэх байх. Эхнэр нөхөр, эгч дүүс энэ мэт урвагч нар монголоор дүүрч байна. Үзэл бодол итгэл үнэмшлээ чөлөөтэй илэрхийлэх эрх гэдэг нэрийн дор намуудад хуваагдан орж аль ч нам нь ялагдсан байсан намуудад хуваагдсан гэр бүлийн бүлэглэлийн эрх ашиг хэвээр үлддэг байна.
Б.Учрал





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу