Манай улсад трансжендер гэх ойлголт сүүлийн үед нилээдгүй ихсэх хандлагатай болж байна. Нэг талаар энэ нь өөхшүүлээд байхаар асуудал биш ч тэднийг шахан гадуурхах нь хүний эрхийг зөрчиж байгаа асуудал болно. Ингэхлээр трансжендер гэх асуудлыг ихсэхгүй байх тал дээр ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? Ялангуяа сэтгэхүйн эмзэг үе дээрээ байгаа өсвөр үеийнхэн нийгэмд цөөнх байгаа буруу хандлагыг дуурайх байдал ихсэж болзошгүй байна. Үүнд уруу татаж байгаа хамгийн том асуудал нь хэт задгай, хяналтгүй сошиал ертөнц.
Өсвөр үеийнхний сэтгэлзүйг тогтвортой байлгах тал дээр чиглэсэн дорвитой бодлого явуулахгүй бол трансжендер болох, барилга дээрээс үсэрч амиа хорлох, эсвэл сошиал ертөнцөд элий балай бичлэг, live хийдэг боллоо. Ирээдүй болсон өсвөр үеийнхэнд зөв хандлага, төлөвшил, эрүүл нийгэм үгүйлэгдэж байна. Магадгүй багш нар ажил хаяж цалингаа нэмүүлье гэж жагсахынхаа оронд өсвөр хүүхдүүдээ чиглэсэн бодитой нийгэмшүүлэх сургалтын хөтөлбөр бий болгомоор юм шиг. Өсвөр үеийнхний харамсалтай жишээ олон бий.
Жишээ нь: 1. Эрдэнэтэд өсвөр насны хоёр охин хөтлөлцөөд дээвэр дээрээс үсэрч амиа хорлосон.
- Осоржамаа гэх өсвөр насны хүү
Тэднийг нийгэм чичилж, буруутгаж, гадуурхах тусам буруу зүйл рүү улам тэмүүлдэг нь нас сэтгэхүйнх нь онцлог юм шиг. Энэ мэт бодит жишээнүүд дурьдаад байвал дэндүү олон. Магадгүй энэ нь нийгэмд эрүүл сэтгэхүй, зөв нийгэм хэрэгтэй байгааг харуулж буй тод томруун илрэл юм.