ЭНТЕРТАЙМЕНТ

Зам тээврийн осол гаргаад зугтсан этгээдэд үүрүүлэх хариуцлага

Хуваалцах:
Зам тээврийн осол гаргаад зугтсан этгээдэд үүрүүлэх хариуцлага

145162930656861afa61345Зам тээврийн хөдөлгөөнд оролцогч этгээд зам тээврийн осол гаргасан талаараа заавал холбогдох албан тушаалтан буюу цагдаагийн байгууллагын ажилтанд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэлгүй ослын газрыг охин явсан, зугтсан бол Монгол Улсын эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон жолоочийн зөрчлийн оноо тооцох журамд заасны дагуу дараах хариуцлагыг хүлээлгэнэ.

Зөрчлийн оноо тооцох журмын 2.4 дахь хэсэгт Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд 5 оноо хасна гэжээ.

2.5.8.зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочийн 2 оноо хасах буюу 96000 төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 14.4-ийн 18 дахь хэсэгт заахдаа Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Монгол Улсын эрүүгийн хууль

216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ  биелүүлэхгүй байх,  зугтах

216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

article 2018-02-26 16:00:57

I just want to mention I'm newbie to blogs and certainly savored you're web-site. Most likely I’m likely to bookmark your website . You definitely have fabulous articles and reviews. Thanks a lot for sharing your web site.

Зочин
Сэтгэгдэл бичих