МЭДЭЭ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад зөрчлийн хэрэг үүсгэжээ

Хуваалцах:
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад зөрчлийн хэрэг үүсгэжээ
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад Зөрчлийн тухай хуулийн 6.21-д зааснаар "Хүний нэр төр, алдар хүнд, хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн "гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 2018,03,13-ны өдөр “Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Монголын багш нарын нэгдэл “ТББ-ын удирдлагуудтай уулзаж, багш нарын цалингийн зээлийг тэглэх асуудлыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Гэвч тэгж амласныхаа орой нь буюу хэдхэн цагийн дараа 25-р суваг телевизийн ” Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ дээрх амлалтынхаа эсрэг шал өөр зүйл ярьжээ. Тэрбээр “асуудалд анхнаасаа ямар үүрэгтэйгээр олон нийтэд танигдаж явсан тэр л байр суурин дээр байхгүй, тэд мөнгө олж болдог юм байна гэдэг ч юм уу, сонин хэвлэл гаргаад л илүү улс төр болон өөр юмны төлөө ажиллаж эхэлсэн нь өнөөдөр асуултын тэмдэг болж байна ”гэсэн нь ийнхүү зөрчлийн хариуцлага хүлээхэд хүргэсэн юм. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад зөрчлийн хэрэг үүсгэжээ Энэ талаар "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Монголын багш нарын нэгдэл “ТББ болон өргөжсөн тус байгууллагын тэргүүн Ц.Мөнхтуяа манай сайтад өгсөн ярилцлагандаа: Бид бүхэн Ц.Цогзолмаа сайд дээр орохдоо ерөнхийдөө бол багш нарын үндсэн цалинг нэмэх боломжгүй байгаа бол багш нарт өөр ямар нөхцөлөөр туслах боломж байна гэдэг асуудлыг хөндөж ярьсан. Эндээс Монголын улсын 35 мянган багш нарын 90 хувь нь зээлтэй байна гэдгийг ярьсан. Багш нарын үлдсэн арван хувь нь яагаад зээлгүй байна вэ гэвэл эхний жил ажиллаж байгаа хүмүүст зээл олгодоггүйтэй холбоотой юм.  Тийм учраас бүх багш нар зээлтэй байна. Зээлээс зээлийн хооронд амьдарч байна гэдэг асуудлыг хөндөж багш нарын зээлийн нөхцөлийн хөнгөвчилөх, хүүг нь бууруулах, хүүг тэглэх ч юм уу ямар боломжит гаргалгаа байна тэрэн дээр нь дээр хамтран ажиллая аа. Та гарц гаргалгааг бид нарт бас гаргаж өгөөчээ гэсэн юм. Та бүхэнд тэгж амлачихаад сайд маань тэр орой нь 25-р суваг телевизийн “Ам нээвэл “нэвтрүүлэгт оролцох үеэрээ амлалтынхаа эсрэг шал өөр гүтгэлгийн шинжтэй зүйл ярьлаа гээд хэм ам үүсээд байна л даа. Юу болсон юм бэ? - Тэр хүн худалч хүн юм байна. Өмнө нь бас дөнгөж сайд болсныхоо дараа “багш нарын үндсэн цалинг гучин хувиар нэмэх асуудлыг засгийн газраар шийдүүлчихлээ гээд бид нарыг чинь бөөн юм болгоод сенсаци үүсгэсэн.  Гэвч тэр нь сүүлдээ худлаа болсон. Гэх мэтчилэнгээр боловсорлын сайд маань бидэнд байнгын худлаа яриад байгаа байхгүй юу. Мөн багш нарын үр дүнгийн урамшуулал болох улирлын 45%-г  жаран хувь болгож өгнө. Ямар ч шалгуургүйгээр тэр мөнгийг олгоно гэж хэлж тохирч гэрээнд гарын үсгээ зурсан. Гэтэл өнөөдөр үр дүнгийн урамшуулал авах болохоор тэр нь 20 хүртэл хувь болоод түүнийг авах багш ч байхгүй болчихсон байна. Ц.Цогзолмаа сайдын ярьсан хэлсэн бүгд худлаа болоод байгаа юм. Нүүр харж нэг юм яриад, нөгөө тийш хараад шал эсрэг юм яриад яваад байна. Ийм зан суртахуун төрийн хүнд байх ёстой зарчимтай зөрчилдөөд байна л даа. Дандаа буруу ярьж ёс зүйгүй үйлдэл гаргана, худлаа амлалт өгнө, дээрээс нь хүн гүтгэж байна шүү дээ. Бид нарыг дэмжинэ, хамтарч ажиллана. Та нар өмнөх оны найман сараас өнөөдрийг хүртэл Монголын багш нарын төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулж, багш нарын ҮЭ байгуулаад нийгмийн дуу хоолой нь болж яваад чинь баяр хүргэе.  Талархаж байна гэсэн мөртлөө цааш эргээд бидний талаар буруу ойлголт хүмүүст түгээгээд байна шүү дээ "гэсэн юм.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих