
“Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажиллаж буй бөгөөд өнөөдөр тус ажлын хэсгийн анхны хурал боллоо.
Хурлаар Төрийн албаны зөвлөлийн “Ажлын байрны тодорхойлолт”, Удирдлагын академийн “Ажлын байрны шинжилгээ” илтгэлийг сонсч хэлэлцүүллээ.
Хурлаар төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх, арга зүйн зөвлөгөө өгөх, танилцуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Удирдлагын академийн захирал С.Зүльфикараар ахлуулан байгууллаа. Дэд ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи зэрэг холбогдох байгууллага болон мэргэжлийн хуульч, судлаачдыг оруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.







Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
ЗОЧИН 2018-06-14 01:10:33
Энэ Ажлын хэсэг гээч нь ямар үл бүтэх, хогийн юм байдгийг мэдэх үү? 2012 онд АН гарч ирээд төрийн албанд ийм утгагүй, хууль бус арга барил оруулж ирсэн, МАН түүнийг нь маш сайн төгөлдөржүүлж байгаа.. АХ гэдэг бол үндсэндээ дарга нарын даалгавраар ТАХ-гчдыг дарамтлах, мөнгө зувчуулах, хууль бус ажиллагаа үүрэг бүхий тойрон хүрээлэгчдийн баг. Хамгийн инээдтэй нь бүрэлдэхүүнд нь дөнгөж сая төрийн албаны босгоор орж ирсэн нам угшилтай шинковууд, бөгс долоогчид+ энд тэндхийн багш магш, сэтэр сэмбэтэн ( халхавч) ордог, ялгаагүй ээ бас л шинковууд, эсхүл тухайн асуудлаас тэс хөндий нөхдүүд. Тэгээд яах уу? Даргаас даалгавар авна, нэр төдий хэд хуралдаад элэг авмаар тэнэг дүгнэлт гаргана, хүн хэлмэгдүүлнэ, мөнгө зувчуулна, хуулиас давсан зөвлөмж өгнө.. ( Ер нь ихэнхдээ ажилд гох дэгээ тавих, хүнд суртал үүсгэх тухай). Энэ боо нийтлэг үзэгдэл, хаа сайгүй адилха. Их хурал, Засгийн газрын байгууллага, Ажлын алба, Тамгын газар ийм л байна. Ер нь бол төрийн албанд мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч гэж байх хэрэг байна уу? Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ч хэрэг байхгүй. Төрийн албаны хууль, журам дүрэм ч байгаад хэрэг байна уу? ТАЗ-ийн үүрэг роль аль эрт байхгүй болсон. Одоо зүгээр л улс төр дагаж орж ирсэн дарга цомхон 10-аадхан хүнтэйгээр тухайн төрийн захиргааны төв байгууллагын эрх мэдлийг гартаа аваад 4 жилээр найрлаад тарж байвал яасан юм бэ гэсэн горимын санал гаргамаар байдаг юм.. Энэ бол Монголын эмгэнэл, монгол төрийн эмгэнэл. ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ!