
Жил бүр улсын хэмжээнд зохион байгуулагддаг элсэлтийн ерөнхий шалгалтанд олон сурагч хичээнгүйлэн бэлдэж, өндөр дүн үзүүлдэг. Энэ жилийн ЭЕШ-ийн хувьд Улаанбаатар хотын хэмжээнд математикийн шалгалтанд 800 оноо авсан 22 сурагч байсан бол англи хэлний хичээлээр 80 сурагч хамгийн өндөр үнэлгээг авчээ.
Одоогоор Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагууд ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг мөнгөн шагнал болон тэтгэлгээр шагнан урамшуулжээ.
Өмнөговь аймгийн хувьд 760 онооноос дээш 800 хүртэл авсан сурагчдыг 1-1.5 сая төгрөгөөр шагнасан байна. Аймгийн Засаг даргын энэхүү тэтгэлэгт 11 сурагч хамрагджээ.
Дорнод аймагт 800 оноо авсан сурагчид болон тэднийг шалгалтанд бэлтгэсэн багш нарт аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг гардуулан өгчээ. Сурагчдыг 1.0 сая төгрөг, багш нарыг 500 мянган төгрөгөөр урамшуулсан байна.
Харин Сүхбаатар аймгийн хувьд хоёр сурагч элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авчээ. Математик, физик, нийгмийн ухааны хичээлээр өндөр оноо авсан дөрвөн сурагч “Инженер технологийн дээд боловсрол” төсөлд хамрагдан Япон улсад суралцах эрхийн бичгийг гарджээ. Энэхүү хөтөлбөрөөр Сүхбаатар аймгаас 10 гаруй хүүхэд Япон улсад суралцаж байгаа юм байна.






33 минутын өмнө

42 минутын өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу