Өнөөдөр болох үйл явдлууд

Хуваалцах:
Өнөөдөр болох үйл явдлууд
olloo_mn_1471219820_hezee 09.00 цагт Корпорэйт зочид буудалд Татварын ерөнхий газарт хэрэгжсэн буй ЖАЙКА олон улсын байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийн тайлангийн хурал болно. 09.00 цагт Хууль сахиулахын их сургуульд Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт зөвлөгөөн болно. 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана. 10.00 цагт Сэргээн засах хөгжлийн төвд "Олон улсын тархины саатай хүүхдийн өдөр"-ийг тохиолдуулан "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулна. 11.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд аймгуудын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. 11.30 цагт МҮЭХ-нд  "Стэнд бай" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ. 13.00 цагт Сүхбаатар дүүргийн иргэний танхимд Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүн хуульчид  иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна. 16.00 цагт МЗХ-ны "Засуус" танхимд 60 орны миссүүд "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа" уулзалтад дэлхийн оролцоно.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих