МЭДЭЭОнцлох

Дорнодыг хаус хорооллоор дүүргэсэн “Дорнод гурил”-ын ЖДҮ-чин эзэн

Хуваалцах:
Дорнодыг хаус хорооллоор дүүргэсэн “Дорнод гурил”-ын ЖДҮ-чин эзэн

   УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн Дорнод гурил ХХК-даа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  950 сая төгрөг авсан нь тогтоогдсон. Гэвч түүний жижиг дунд үйлдвэр гэж нэрлээд буй Дорнод гурил ХХК нь гурил, талх үйлдвэрлэж, төмс тариалж, мөн тэжээлийн хивэг боловсруулан  зөвхөн Дорнод аймаг төдийгүй ойролцоох Сүхбаатар Хэнтий зэрэг аймагт борлуулагддаг байна.  Тэгвэл анх 1959 онд зүүн аймгуудын хүн, малыг гурил тэжээлээр хангах зоорилгоор байгуулагдаж байсан тус компани одоогийн байдлаар ойролцоогоор жилд 12000 тн улаанбуудай боловсруулж,  9000 тн гурил, 5000 тн малын тэжээл боловсруулах хүчин чадалтай гэгддэг.      

Тэгвэл “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч” гэж хэнийг хэлэх вэ?

ХХААХҮЯ-ны дэргэдэх “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн мэдээллийн сайтад дараах шалгуурт багтсан иргэн, ААН-ийг “ЖДҮ эрхлэгч” гэж нэрлэнэ гэсэн байна.

Дорнодыг хаус хорооллоор дүүргэсэн “Дорнод гурил”-ын ЖДҮ-чин эзэн   

Үүнээс УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК жижиг дунд үйлдвэр биш гэдгийг харж болно. Тооцоо бодож үзье.

   Ганцхан жишээ авч  үзье. “Дорнод гурил” ХХК ганцхан жил 9000 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай. 9000 тн гурилыг килограммд шилжүүлбэл 9 сая кг. 1кг гурилыг дунджаар 1000 төгрөгөөр борлуулна гэж тооцвол тус компани жилдээ зөвхөн гурилын борлуулалтаас есөн тэрбум /9,000,000,000/ төгрөгийн орлого олдог гэсэн үг.  Үүн дээр талх, төмс, малын тэжээлийн борлуулалтын орлогыг нэмбэл Зүүн бүсийн хүн малын гурил, тэжээлийн хэрэгцээг хангаж байгаа энэ том компани “Жижиг дунд үйлдвэр” биш гэдэг нь тодорхой төдийгүй УИХ-ын гишүүн Х.Болорчулуун эрх мэдлээ урвуулан ашиглаж, ард түмэнд очих ёстой бага хүүтэй мөнгөнөөс зээл нэрээр хэрхэн хумсалсныг тодхон харж болно.

Дорнодыг хаус хорооллоор дүүргэсэн “Дорнод гурил”-ын ЖДҮ-чин эзэн

Тэрээр ЖДҮ-ийн сангаас авсан 950 сая төгрөг авсан тухай мэдээлэл ил болмогц тэрээр:

   “Өнгөрсөн жил ургац алдсанаас үүдэн үйлдвэр зээл авахаас аргагүйд хүрсэн. Ингээд арга буюу төм төсөл бичиж, бага хүүтэй зээл авсан юм билээ. Би үүнийг сүүлд мэдсэн. “Дорнод гурил” ХХК-ийн жинхэнэ эзэн нь Бадарч гэж хүн бий. Би хувьцаа эзэмшдэг нь үнэн” гэх зэргээр өөрөөсөө холдуулсан мэдээллүүд өгч байсан ч “Дорнод гурил” ХХК УИХ-ын гишүүн Х.Болорчулууных гэдгийг Дорнодын захын иргэн хэлж байлаа.

   Манай сайтын сурвалжлах баг Дорнод аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай холбоотой бас нэг анхаарал татах сэдэв нь түүний Чойбалсан хотод барьж, худалдааж буй “Залуус”, “Хишиг” хотхонууд байв. Иргэдийн өгч байгаа мэдээллээр “Хишиг” хаус хороолол 12 байшинтай. 2 давхар, тагт, мансардтай, өөрөөсөө гарааштай кинон дээрээс л харж байсан гэмээр эдгээр тансаг зэрэглэлийн хаусууд тус бүр нь 200-280 сая төгрөгийн үнэтэй гэнэ.

Дорнодыг хаус хорооллоор дүүргэсэн “Дорнод гурил”-ын ЖДҮ-чин эзэн

   Чойбалсан хотын төвөөс зайдуухан орших “Залуус” хороолол нь 1-2 давхар амины орон сууцнаас бүрдэх бөгөөд одоогийн байдлаар м2 нь  850,000-1,000,0000 төгрөгөөр үнэлэгдэх тус хороололд 100 гаруй айл орсон. 80 сая төгрөгийн өртөг бүхий 2 давхар 80м2 байрнаас өөр сонголт үлдээгүй гэж мэдээллийн ажилтан нь хэлсэн юм.

Дорнодыг хаус хорооллоор дүүргэсэн “Дорнод гурил”-ын ЖДҮ-чин эзэн

   Ийнхүү Дорнод аймгийн ард иргэдийн идэх хүнс болон амьдрах байрны зах зээлийг атгаж, тэр хэрээрээ ашиг орлого нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энгийн иргэдийн хүсээд ч авч чаддаггүй ЖДҮ-ийн зээлнээс хумсалсан нь нэгэнт тогтоогдчихоод байхад “Би мэдэхгүй, журмын дагуу авсан” гэх зэрэг тайлбар тавьж байгаа нь түүнийг цэнхэр дэлгэцээр гардаг шигээ шударга хүн мөн үү? Гэдгийг харуулна.

   Түүнчлэн Дорнодын талыг там болгож буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Монгол улсыг төлөөлсөн Засгийн газрын төлөөлөгч нь УИХ-ын Х.Болорчулууны хадам дүү гэсэн мэдээлэл ч байна. Бид түүнтэй холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2019-03-27 17:48:50

yu ni bolohgui bgaa ym bolohgui zuil harsangui

Зочин 2019-03-27 17:46:41

Яагаад ганцхан ждү яриад байгаа юм бэ?Дорнод гурил компани чинь 50 орчим л хүнтэй шд.

Зочин
Сэтгэгдэл бичих