МЭДЭЭ

Ч.Улаан: “Тянжинь фүүд” компанид 0,3 га-д сургалт, 5 га-д өвлийн хүлэмж байгуулах ийм асуудал яригдаж байсан

Хуваалцах:
Ч.Улаан: “Тянжинь фүүд” компанид 0,3 га-д сургалт, 5 га-д өвлийн хүлэмж байгуулах ийм асуудал яригдаж байсан

Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэвлэлийнхэнд ирэх жилийн хүн амын хүнсний хангамжын асуудлаар мэдээлэл хийлээ. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: "Хүн амын хүнсний хамгамж мах, гурил, будаа, төмс хүнсний ногоо ямар байхав гэдэг ажил энэ хавраас бэлтгэл ажил эхлэх учиртай. Энэ жилийн тариалалтад ХХААХҮ-ийн яам онцгой анхаарч байна. Тариалах талбайгаар авч үзвэл нийт тариалах талбайн 70 орчим хувьд үр тариа тариалсан. Хүнсний ногооны тариалалт 30 хувьтай явж байна. 260 мянган га талбайд үр тариа, 250 гаруй га талбайд улаан буудай тариалж байна. Агар техникийн тал дээр цаг агаарын байдал зэргийг тооцон үр тариа тариалах ажил шувтрах талдаа орж байна. Хүнсний ногооны тариалалт 30 орчим хувьтай байна. Энэ бол цаг агаарын нөхцөл байдал зэргээс хугацаандаа тариалж дуусна. Ногоон тэжээл тариалах бэлтгэл хангагдаж байгаа. Энэ жилийн тариалалтын ажил графикынхаа дагуу явагдаж байна. Харин үр тариа тариалж буй газруудад хур бороо орохгүй жаахан санаа зовоож байна. Ойрын өдрүүдэд хур бороо орох байх гэсэн итгэлтэйгээр үр тариалах ажил хийгдэж байна. 

Нийслэлчүүдийн хүнсний ногооны хангамжыг сайжруулах чиглэлээр улиралын хамаарал бус хүлэмжийн тариалалтаар хангах ажил хийгдэж байна. Манай улсад өвлийн 27 га хүлэмж, зуны 60 гаруй га хүлэмж байна. Өнгөрсөн жил 5700 орчим тонн нарийн ногоо хурааж авч, зах зээлд нийлүүлсэн мэдээ байна. Зах зээл дээрх хүнсний нарийн ногоо эрчимтэй нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 16000 тонн нарийн ногоо импортоор авч хэрэглэсэн хэрэглээ байдаг. Манай яамнаас импортоор орж байгаа ногоог дотооддоо тариалах, хүлэмжийн аж ахуйг дэмжих бодлого барьж байгаа. 

Нийгэмд эргэлзээ төрүүлж байгаа БНХАУ-ын Тянжинь хоттой хамтын ажиллагааны хүрээнд өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулж, ажиллах тухай санал яригдаж, судлагдаж яваад бидэнд байгаа албан ёсны мэдээгээр бол 0,3 га-д сургалт туршилтын хүлэмж байгуулж ажиллуулах, 5 га-д өвлийн хүлэмж байгуулах ийм асуудал яригдаж, судлагдаж байгаа юм билээ. 50 га гэдэг бол албан ёсоор тавигдсан мэдээлэл байхгүй байгаа. Бидний зүгээс хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх санаачлагыг дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ энэ бол дотооддоо зохион байгуулагдах, гэрээ хэлцэл нөхцөлүүд нь тодорхой болох учиртай. Яамны зүгээс тариалах талбайг нэмэгдүүлэх хүлэмжийн аж ахуй байгуулах саналыг зүйтэй гэж үзэж байгаа.

Улаанбаатар хотын удирдлагуудад гурван чиглэлээр чиглэл өгч байгаа. Дотоодын хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй яриа хэлцэл хийх нь зүйтэй. Хүлэмжийн аж ахуй нэмэгдүүлэх боломжыг судлаж, шинээр барих түүнд тариалах хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр дотоодын аж ахуй нэгжүүдтэй гэрээ хэлцэлээр хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Мөн ЖДҮДС-аас хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зээл олгох, өвлийн хүлэмжийн цахилгаан халаалтыг тарифыг зардлыг тодорхой хэсгийг төрөөс хөнгөлж өгч чиглэлээр санал боловсруулж, ИХ-д асуудал дэвшүүлээд хөөцөлдөөд явж байна". 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Unen ug 2019-05-31 13:52:13

Ulaan guai chinii henz huuhduud eh oron Mongoldoo amidrahgui yumuu.Tiim bolood ingej hansaj bgaa yumuu.Chinii uiliin ur laig suuld garsan henz huuhduud xhini edeleg.

Nar 2019-05-31 13:50:21

Bitgii gutsoo.Surgalt ch geh shig.Tenegteerei Ulaan gaui

Zochin 2019-05-31 00:07:19

10 dursen ene met tsainuudiig hayal da Hurel suhee

иргэн 2019-05-30 21:22:06

Огт ѳхгүй байвал болдоггүй юмуу сайд аа! Ѳѳрсдѳѳ тарьж чаднашүү дээ!

Зочин
Сэтгэгдэл бичих