Олон улсын "Уурхайчдын баярын өдөр"

Хуваалцах:

Магнайдаа шороогий нь адисланхан байж
Маргад эрдэнийн хөрсийг нь хөнддөг
Мандан гийсэн гүрнийхээ төлөө
Махран зүтгэсэн уурхайчин би

Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй
Удмаа дагасан уурхайчин би, уурхайчин би

Сувдан хэлхээ асгаруулан байж
Сулаар олддоггүй эрдэнэс ундраасан
Суутай түмнийхээ жаргалын төлөө
Судар шиг элэгдсэн уурхайчин би

Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй
Удмаа дагасан уурхайчин би, уурхайчин би

Аатайхан насаа элтлэнхэн байж
Алган дээр чинь эрдэнэс дээжилсэн
Амьдралын гэгээ, хайрынхаа төлөө
Асаж бадарсан уурхайчин би

Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй
Удмаа дагасан уурхайчин би, уурхайчин би

Нийт уурхайчиддаа баярын мэндийг хүргэе!


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Төстэй мэдээлэл