
БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Түнляо хотын сургуулиудад ирэх 9 дүгээр сараас эхлэн монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийдвэр гарч, үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөн Өвөрмонголын өөртөө засах оронд, цахим ертөнцөд ид өрнөж байгаа билээ. Тэгвэл цахим орчинд Хятад улсад Монгол гэх утгатай барилга, байгууламж устгаж буй бичлэг тараад буй.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өвөрмонгол дахь Хятадын коммунист намын соёлын генецидийг эсэргүүцэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр, "Эднээс өршөөл, энэрэл хүлээх хэрэггүй. Монгол гэсэн бүхний эсрэг үйлдэж буй гэмт хэрэг бүрийг баримтжуулж илчлэх нь цор ганц зөв зам. Хүн төрөлхтөнд жигшигдэхээс, гэмт үйлдэл нь илчлэгдэхээс л эд айна. Тэмцэл, эв санааны нэгдэл, бие биенээ дэмжих нь бүх Монголчуудын аврал" хэмээв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу