МЭДЭЭОнцлох

МХЕГ: 6 баарны тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх санал хүргүүлсэн

Хуваалцах:
МХЕГ: 6 баарны тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх санал хүргүүлсэн

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/1114 тоот захирамжийн дагуу диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан НМХГ-ын даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 02-01/3788 дугаартай “Covid-19” шинэ төрлийн короновируст халдвараас урьдчилан сэргийлэх тухай албан мэдэгдэлийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Мэдэгдэлд заасан 18 заалт бүхий даалгаврын хэрэгжилтийг 2020 оны 09 дүгээр сарын 26-29-ны өдрүүдэд 6 дүүргийн 66 диско болон бүжгийн бааруудыг хамруулан цагдаагийн албан хаагчидтай хамтран шөнийн хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.

МХЕГ: 6 баарны тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх санал хүргүүлсэн

Шалгалтад хамрагдсан 66 аж ахуйн нэгжийн баарны 17 нь стриптиз баар, 49 нь диско баар бөгөөд бүгд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байна.

Үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө 64 баар нь мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэсэн тухай акттай, 58 нь короновируст халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчилгээний зааланд байршуулсан, 58 нь ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг угааж, цэвэрлэн, халдваргүйжүүлж хэвшсэн, 48 нь ажилчдыг ажлын байранд нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, тандалт хийн, амны хаалт зүүлгэн, гарыг халдваргүйжүүлж хэвшжээ.
Эрүүл мэндийн Сайдын 2017 оны А/145 дугаартай “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-д заасны дагуу 60 байгууллага ажилчдыг үзлэг, шинжилгээнд хамруулж, магадлагаа гаргуулсан, 58 нь амны хаалт, ажлын хувцас, нэг удаагийн бээлий, халад, хормогч, спиртэн суурьтай гар ариутгагч, гарын цаасан алчуур, цэвэрлэгээний материал, халдваргүйжүүлэх бодисны нөөцийг бүрдүүлсэн байна.
Шалгалтаар давхардсан тоогоор 112 дутагдал илэрсэн бөгөөд Баянзүрх дүүргийн “Эс пи сервис” ХХК-ийн “Банана”, “S-13”, Ундарга ХХК-ийн “Венус, “Лха чөдөр” ХХК-ийн “Лха”, “Бөртэ гүнж” ХХК-ийн “Казино баар”, “Тэнгэрлэг интернэшнл” ХХК “Вэст” диско баар, “Баясах оюу” ХХК “Рич” диско баар, “Гэрэлт од халиун” ХХК “888”, “Ингэнэ хөөвөр” ХХК “Орбит “диско баарууд мэргэжлийн байгууллагаас хүргэсэн короновируст халдвар/COVID-19/-аас урьдчилан сэргийлэх талаархи зөвлөмж, шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй, эрүүл ахуйн зохистой дадлын мөрдөлт хангалтгүй байна. Тухайлбал: өдөр бүр ажилчдыг ажлын байранд нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж, тандалт хийсэн бүртгэлгүй, ажилчдаас халдварт өвчтэй хүн асарсан, хавьтал болсон тусгаарлалтаас гарсан хүн гэр бүлд хамт байгаа талаар асуумж авч бүртгээгүй, ажлын байрны агааржуулалт хангалтгүй, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллалагаар ажлын байранд халдваргүйжүүлэлт хийлгээгүй, үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа аяга, таваг, үйлчилгээний хоолны хэрэгслийг зааврын дагуу угааж, ариутгадаггүй, өдөр тутмын цэвэрлэгээнд мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн үр дүнтэй халдваргүйжүүлэх бодис хэрэглээгүй, нөөц бүрдүүлээгүй байна.

Аж ахуйн нэгж, байгууллагууд дараах асуудалд анхаарна уу:

  • “Covid-19” шинэ төрлийн короновируст халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас хүргэж буй зөвлөмж, шаардлагыг чанд дагаж мөрдөж, дотоодын хяналтыг сайжруулах.
  • Ариутгал, халдваргүйжүүлэлтийн олон төрөл бодис нянг устгах нөлөө нь өөр өөр байдаг тул хлор агуулсан ариутгагч бодис, устөрөгчийн хэт исэл, 75%-ийн спирт гэх мэт бодисуудыг вирус устгах, идэвхгүйжүүлэхэд илүү ашиглах.
  • Ажилчдын эрүүл мэндийн байдалд тавих хяналтыг бүртгэлжүүлэх.
  • Үйлчлүүлэгчдийн нягтралыг багасгах, амны хаалт зүүлгэх, согтуу хүнд үйлчлэхгүй байх .
  • Үйлчилгээндээ эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөх шаардлагатайг анхааруулж байна.

МХЕГ: 6 баарны тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх санал хүргүүлсэн

Мөн Улсын болон Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүд, НЗД- захирамжуудын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон үйл ажиллагаа зогсоосон байдал, Коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авсан байдалд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлүүлэн хяналт тавьж ажилласан.

Хяналт шалгалтад давхардсан тоогоор баар 2379, ресторан 2098, кафе 449, нийт 4926 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагдсан. Зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байсан 21 аж ахуйн нэгж, 3 иргэнд 20 сая 290.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, 77 заалт бүхий улсын байцаагчийн 6 албан шаардлага, 6 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг УБЗАА-нд, караоке үйлчилгээ явуулах 1 зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг НСУГ-т тус тус хүргүүлж, Багануур дүүргийн Их чонос” ХХК-ийн баарны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлж, түдгэлзүүлэх шийдвэр гаргуулсан.
Илэрсэн зөрчлийг төрлөөр нь авч үзвэл:

  • Цаг хэтрүүлэн ажилласан 10, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан 12, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй 2 зөрчил илэрсэн байна.
  • Цаг хэтрүүлэн ажилласан зөрчилд авсан арга хэмжээ:
  • Цаг хэтрүүлэн ажилласан Сонгинохайран дүүргийн Овоо шил ХХК-ийн “Амуу” кафе, Чингэлтэй дүүргийн Гипт рояал ХХК-ийн ресторан, Сүхбаатар дүүргийн Кенара ХХК-ийн “Алваро” ресторан, Чингэлтэй дүүргийн Аянгын бороо ХХК-ийн “One way” ресторан, Гранд Будда ХХК-ийн “Гранд Инн” ресторан, Дэлгэрэнт трейд ХХК-ийн “Аялгуу” ресторан, Баянгол дүүргийн Эйч Эс ай болоссом, Итгэлт түнш, Чин хулан фарм ХХК, Кайнд трейдинг ХХК-иудын Стрийт 88 ресторануудад Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан.
  • Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг холбогдох байгууллад хүргүүлсэн аж ахуйн нэгжүүдийн нэрс. Үүнд:
  • Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан Баянгол дүүргийн Жи ар ди реалти, Ирмүүн энх, Бат ангараг, Эс өү эр ди ви, Лаки март ХХК-иудын баар, ресторанууд, Багануур дүүргийн Их чонос” ХХК-ийн баар
  • Караоке үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн аж ахуйн нэгж. Үүнд: Кафены зөвшөөрөлтэй газар караоке ажиллуулж байсан Баянзүрх дүүргийн Дулаан сайр ХХК-ийн кафe

Эх сурвалж: НМХГ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих