
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Оюу-Толгойн асуудлаар нээлттэй хуралдаж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Нөхцөл байдал бол Лондон, Хонгконг, Сингапур, Нью-Йорк, И-ви-ая гээд таван шүүх дээр Монгол Улс 400 тэрбум долларынхоо баялагаа буцааж авах алтан боломж бүрдсэн. Үүнд 14 мянган хуудас материал интернет дээр байгаа. Та нар уншихгүй байж магадгүй гэж бодоод нэгдүгээр сарын 25-нд бичиг явуулсан 28-нд та бүхний вайбераар хоёр хуудас материал явуулсан.
Түүнд Лондонгын Маф Хэллин гэдэг шүүгч Оюу-Толгой болон Эрдэнэт үйлдвэрийн гэрээг байгуулахад бусдад хэт давуу байдал олгосон. Хувьдаа болон өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдээр асар их мөнгө завшсан байна гэдэг дүгнэлт шийдвэрийг гаргасан. 17 нь зүйл заалтыг та нар луу явуулсан. Одоо нэгдүгээр сарын 28-ны вайбераа үзнэ үү. Дараа нь гуравдугаар сарын 15-нд хүсэлт уриалга гэж гаргаж, Г.Занданшатар даргад болно бусад гишүүдэд явуулсан.
Тэгэхээр үзээгүй хараагүй юм шиг баримт материалгүй юм шиг битгий ингэж яриач ээ. Та нар цалин авдаг. Энийг уншиж танилцаад энэ асуудлыг босгож тавих үүрэгтэй. Жирийн иргэд үүрэг байхгүй харин эрхтэй. Гишүүд минь ээ энэнээс илүү чухал асуудал гэж юу байхав дээ.
Та нар ядаж миний бэлдсэн материалыг уншаач ээ, ойлгохгүй бол хэлээрэй" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу