
Хууль шүүхийн байгууллагынханд их хэмжээний авлига өгсөн, мөн садар самуун үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогт балетчин Сүнээ буюу /Б.Сүндэръяа/ рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн шинэ баримтууд ил болжээ.
Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө өмгөөлөгч Б.Баасанцогт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж хохирсон хэмээн цахим орчинд шуугиан тарьж, хэвлэлийн хурал зарласан иргэн Б.Сүндэръяа буюу /Сүнээ/ рүү өөрийн нэр дээрх данснаас “Балетын төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 850,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Моёлын Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг "Юнайтед белаз машинери" ХХК-аас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хуулийнхны гарт орж, холбогдох газрууд нарийвчлан шалгаж байгаа гэх мэдээлэл бас байна.
Өмнө нь өмгөөлөгч Б.Баасанцогт нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн төрсөн дүү А.Батхуяг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, ТЕГ-ын ажилтан П.Ганбаатар, ҮАБЗ-ийн зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх 1,230,000, А.Гансүхийн эхнэр П.Золзаяа, Т.Мөнх-Оргил нар уруу олон удаагийн үйлдлээр онц их хэмжээний мөнгө шилжүүлсэн талаарх баримтыг “livetv.mn” сайт олон нийтэд мэдээлж байсан юм.




