НИЙГЭМОнцлох

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа

Хуваалцах:
ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа

Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон вирусийн тархалтыг бууруулах, Эрээн хот орчмын тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд Эрээн хотын хилийн боомтыг чангатгах шийдвэрийг “Эрээн хотын Шинэ корона вирустэй тэмцэх ажлын алба”-аас гаргажээ.

Тодруулбал: Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа боодолгүй нүүрс, алт, зэс, нефть, төмөр, химийн бордоо, хувцас... /Хүний гараар сав баглаа, боодол хийдэг бүх бараа бүтээгдэхүүнийг/оруулахыг зогсоолоо. Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас өмнө нэгэнт хилээр орж ирсэн дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар задлахыг зогсоов.

БНХАУ-ын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг чангатгах шийдвэрээ коронавирусийн шинэ хувилбарын тархалттай холбон тайлбарлаж байна. Гэхдээ Ковид-19 халдварын альфа, бетта, гамма, дельта гэх мэт олон хувилбар дэлхий даяар тархахад Хятадын тал төмөр замын тээврийг зогсоож байгаагүй.

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа


Хуваалцах:
2Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Төстэй мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Зочин 2021-11-30 08:06:03

Толгойнь хамуурсан монголын өндөр албан тушаалтан дарга нар аа. Нүд сохор, хамар битүү, чих дүлий хүмүүс ээ. Хужааг зүүдэлж хамаг баялагаа үнэгүй зөөх өвчнөө эмчлүүлж ард түмнээ сонс. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хөрөнгө мөнгөө хужаад биш ард түмэндээ зориул.

Зочин
Сэтгэгдэл бичих