МЭДЭЭОнцлох

ТЦА: Гурван хүнийг мөргөсөн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй

Хуваалцах:
ТЦА: Гурван хүнийг мөргөсөн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй

Өнгөрсөн шөнө /2022.03.28/ Шангрилагийн хойд замд 22 цаг 59 минут  цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, 2 автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас Мерседес бенз маркийн автомашин нь замын хажуу руу давж такси барихаар зогсож байсан гурван иргэнийг дайрч хүнд гэмтээсэн байна.

Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаас согтуу жолоочийн үйлдэл хэмээн мэдээлсэн нь ташаа мэдээлэл тухайн автомашины жолооч эрүүл байсан гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас хэллээ.  Харин мөргүүлсэн гурван иргэнийг Гэмтэл, согог судлалын төвд хүргэгдэж улмаар дараалан  яаралтай хагалгаанд орж эмчлүүлж байгаа аж. Ослын талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир нарийн мэдээллийг өгөх боломжгүй хэмээн Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.

 


Хуваалцах:
3Хаха
4Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих