
NBA-ийн 2021-2022 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчоор Серби улсын тамирчин NBA-ын Денвер наггетс багийн төвийн тоглогч Никола Иокич дахин тодорлоо. Тэрбээр энэ улиралд 74 тоглолтод оролцож 27.1 оноо 13.8 самбараас бөмбөг авалт 7.9 ашигтай дамжуулалт 56.6 хувьтай довтолгоогоо амжилттай гүйцэтгэсэн билээ.
Түүний хувьд өнгөрсөн улиралд алдарт Шакил О’Нийлоос хойш анх удаа MVP болсон төвийн тоглогч болж байсан бол энэ жил ахин улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа. Улирлын үнэ цэнэтэй тоглогчын шагналын төлөө Филадельфиа 76 багийн төвийн тоглогч Жоел Эмбийд, Дэнвер Наггетс багийн тоглогч Никола Иокич нар хүчтэй өрсөлдөж байсан ч эцсийн дүнд "Жокер" хоёр улирал дарааллан тус шагналыг хүртлээ.






Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу