МЭДЭЭОнцлох

Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орсны улмаас 7 хүн амиа алджээ

Хуваалцах:
Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орсны улмаас 7 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын төвд хүчтэй аадар бороо орсны улмаас долоон хүн нас барж, есөн хүн гэмтэж, зургаан хүн сураггүй алга болжээ.

Ёнхап агентлагийн мэдэгдэлд “Сөүл болон ойр орчмын бүс нутгуудад сүүлийн 80 жилд орж байгаагүй хүчтэй аадар бороо орсны улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй болсон” гэж дурджээ.

Аадар борооны улмаас зам, барилга усанд автаж, цахилгаан тасарч, зарим дүүргийн метро үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон байна. Мөн Сөүл хотын зарим дүүргийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих